Xэрвээ та жирэмсэн бол
Онгоцоор жирэмсний 36 долоо хоногоос дээш хугацаанд зорчихгүй байх. Зорчсон тохиолдолд заавал хоёр мөр дамнуулан өвдөгний дээгүүр аюулгүйн бүсийг зүүх нь эрсдэлээс сэргийлнэ.
Аюулгүйн бүсийг заавал гэдсэн дээгүүр давуулан зүүх шаардлагатай. Урт хугацааны аялалд онгоцоор явсан тохиолдолд ядрах, бие тавгүйтэх, хөл бадайрах шинж тэмдгүүд илрэх нь элбэг байдаг ба энэ тохиолдолд хоёр цаг тутам босож алхаж, бие засах өрөө орж байх нь зүйтэй.
Шингэн алдахаас сэргийлж хангалттай ус уух хэрэгтэй. Жирэмсний сүүлийн саруудад урт хугацаагаар онгоцоор зорчихоос зайлсхийж, гэртээ байх нь хамгийн зөв эрсдэлгүй алхам юм. Хэрэв зайлшгүй явах шаардлагатай тохиолдолд заавал мэргэжлийн болон хяналтанд байдаг харьяа эмнэлгээс заавар, зөвлөгөө авах хэрэгтэй.
Хэрвээ та бага насны хүүхэдтэй бол:
Онц чухал шаардлагагүй бол олон улсын хэмжээнд хоёр сар хүрээгүй хүүхдийг онгоцоор аялуулж болохгүй гэж үздэг. Агаарын авиа компаниуд энэ талаар өөрийн гэсэн дүрэмтэй байдаг.
Гар ачаандаа живх, хүүхдийн хоол заавал илүүг тооцож хийх хэрэгтэй. Жишээ нь 12 цагийн нислэг хийх бол доод тал нь 24 цагийн нислэгт тохирсон бэлтгэлтэй яваарай. Онгоц саатсан тохиолдолд буудал дээр хүүхдийн тэжээл, живх зардаггүй. Хэдэн шинэ тоглоом авч насанд нь тохируулан бэлэг болгон боож онгоцонд орсон хойноо задалж өгөөрэй. Соосог, угж, ус, иштэй чихрийг онгоц хөөрөх, буухад соруулбал чих нь дүлийрэхгүй. Хүүхэддээ унтлагын хувцас гэх мэт биед эвтэйхэн хувцаслаж, толбо болвол мэдэгдэхээргүй өнгийн хувцас өмсөөрэй. Өлгий эсвэл хучих хөнжил авахаа мартав. Шөнөдөө онгоц сэрүүхэн байдаг. Хэрэв угж хэрэглэдэг бол хангалттайг авч явахгүй бол онгоцон дотор угаах арга байхгүй. Шөнийн нислэг сонгохыг хичээж, онгоц сэлгэх бол аль болох удаан хүлээлгүй дараагийн онгоцонд суух билет аваарай. Бага насны хүүхэдтэй аялахдаа болвол хоёр том хүн хамт явах хамгийн амар байдаг.